2018 оны 2 дахь 3 ихэр мэндэллээ

Шинэ он сайхан мэдээгээр үргэлжилсээр. 2018 оны 2 дахь 3 ихэр хүүхэд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэндэлсэн байна. Ихрүүдийн 1 нь хүү, 2 нь охин төрсөн бөгөөд 12:14 цагт амаржиж, 2 кг 550 грамм хүү, 12:15 минутад 2 кг 250 грамм охин, 12:16 минутад 2 кг 250 граммын жинтэй охин төрүүлсэн байна. Ээж Н. Дэргэрмаа болон ихрүүдийн бие сайн байгаа юм байна.

Хэдхэн хоногийн өмнө 2018 оны анхны ихрүүд мэндэлсэн юм. Ихрүүдийн аав Д.Энхтүвшин болон ээж Д.Мөнхгэрэл нар  3 хүүтэй байсан бөгөөд шинээр мэндэлсэн 3 ихрийн 2 нь хүү 1 нь охин төрж хүсэн хүлээсэн охин үрээ өлгийдөн авсандаа эцэг эх нь туйлын баяртай байгаа юм. Өнөр өтгөн болсон гэр бүлүүддээ аз жаргал хамгийн сайн сахйан бүхнийг хүсэн ерөөе.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ

Бодисын солилцоо хурдасгах 10 хүнс

Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Salon.mn хариуцлага хүлээхгүй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.