Биед наалддаг шинэ хөгжмийн зэмсэг зохион бүтээжээ

Их Британийн хатан хааны нэрэмжит урлагийн коллежийн төгсөгч Мари Трико арьсанд зориулсан хөгжим зохиодог нэгэн сонирхолтой төхөөрөмж бүтээсэн байна. Touché нэртэй шинэ төхөөрөмж нь биед наалддаг найман ширхэг спикер ба удирдлагаас /DJ/бүрдэх бөгөөд чичиргээ үүсгэн хөгжим гаргадаг байна.

Удирдлагын тусламжтайгаар спикерийн чичиргээний давтамж, халуун, хүйтэн ба хүчин чадлыг тохируулах боломжтой юм.

“Touché төхөөрөмжийн үндсэн зорилго нь дуу хөгжмийг чичиргээ болгон хувиргахад оршихгүй. Энэ нь харин аль эрт мартагдсан өөрийн биеэр тэмтрэх, хүрэх мэдрэмжийг хөгжимчид ба сонсогчдод эргэн сануулах үүрэгтэй юм гэжээ.

Энэхүү наалтын ачаар өөрийн дуртай дуунуудыг чичиргээ хэлбэрээр сонсох боломжтой бөгөөд биеийнхээ аль ч хэсэгт нааж болох аж.

 

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ

2017 оны шилдэг хүүхдүүд тодорлоо

2017 оны шилдэг хүүхдүүд тодорлоо. Багануур дүүрэгт галаас дөрвөн настай хүүгийн амь насыг аварсан Д.Хандсүрэн …

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Salon.mn хариуцлага хүлээхгүй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.