Мөнхийн залуу Жессика Альбагийн нууц

Эмэгтэй хүн бүрийн хувьд хамгийн хэцүү асуудал бол жингээ барих юм. Турах гэж хичнээн хичээсэн ч чаддагггүй хүмүүс байдаг. Харин холливуудын одуудын төгс галбиртай байдгийн нууц юу вэ? Үүнийг хөрөнгө мөнгө, гоо сайхны чанартай бүтээгдэхүүнтэй холбож ойлгож байгаа бол эндүүрч гэдгийг гайхалтай үзэсгэлэнтэй, мөнхийн залуу жүжигчин Жeссика Альба (Jessica Alba)-ийн энэхүү ярилцлагаар батлан харуулж байна.

Сэтгүүлч: Та өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ?
Жессика: Миний хувьд өглөө бүр адилгүй байдаг. Заримдаа би өглөө босон дасгал хийдэг. Харин заримдаа сэрээд шүршүүрт орчихоод л ажилдаа гардаг. Сүүлийн үед их завгүй байгаа учраас өглөөд дасгал хийж амжихгүй л байна. Ихэнхдээ намайг хүүхдүүд маань сэрээдэг. Тэдэндээ өглөө болгон жимсний коктейл хийж өгөхөд их дуртай байдаг юм (инээв).
Сэтгүүлч: Нууц биш бол коктэйлнийхээ жорыг хуваалцаач?
Жессика: Би коктейлоо уураг ихтэй байлгахыг хичээдэг. Мэдээж бүйлс жимсний тос маш их таргалуулдаг хэдий ч би түлхүү ашигладаг юм. Өсч яваа хүүхдүүдэд үүнээс илүү хэрэгтэй юм гэж үгүй. Коктейлоо “Zico” кокостой усаар бэлддэг. Голдуу жимс ашиглан хийдэг, заримдаа бага зэрэг шоколад нэмэх нь ч бий. Ингэснээр хүүхдүүд идэх дур хүсэл нь илүүтэй төрдөг. Ерөнхийдөө бол бүйлс жимсний тос, кокостой ус, шоколад зэргээ гадилтай хольж, бэлдэж өгдөг.


Сэтгүүлч: Та одоо ч гэсэн “Zico”-г хэрэглэдэг. Хэзээнээс эхлэн кокостой ус хэрэглэсэн бэ ?
Жессика: Нилээд хэдэн жил болж байна. Би иогоор хичээллэдэг учраас хөлс их гарч, усаар их дутагддаг. Тиймээс эрүүл мэндэд тустай кокостой усыг хэрэглэх болсон. Гэхдээ “Zico”-гийн ус нь бусад кокостой усаа бодвол илүү их уурагтай мөн сахаргүй байдаг юм. Би өөр элдэв янзын зүйлс уугаад байдаггүй. Кофе, цай мөн кокостой ус… Ингээд л болоо.

Сэтгүүлч: Та хэр сайн гэрийн эзэгтэй вэ? Бас ямар хоол голдуу хийдэг вэ?
Жессика: Би хоол хийх их дуртай. Гэр бүлийнхэн маань миний хийсэн паста, шарсан тахиа, лазанье-г амаа олохгүй иддэг шүү. Зун бол бид гадаа мах шарж, харин өвлийн цагаар голдуу хүнсний ногоо шарах, хуурах гэх мэтээр амтлан иддэг. Би өмнө нь хоол хийх дамжаанд 6 долоо хоног явж байсан юм. Энэ үе бол миний амьдралын салшгүй нэг хэсэг гэж хэлж болно. Хэрвээ би ном бичихээр бол хоолны ном бичнэ гэж боддог шүү.

Сэтгүүлч: Таны хөргөгчинд яг одоо юу юу байна?
Жессика: Бүйлсний сүү, кокостой ус, халуун ногоо. Манай нөхөр зайрмаганд их дуртай учраас хөргөгчинд маань байнга олон төрлийн зайрмаг байдаг. Харин хүүхдүүд маань кокостой уснаас илүү шоколад илүү хэрэглэдэг. Манай хөргөгчинд голдуу хоол амтлагчууд, шинэхэн ногоо, жимс жимсгэнүүд байдаг даа.

Сэтгүүлч: Ямар зуушинд хамгийн их дуртай вэ?
Жессика: Би эрдэнэшиш идэх их дуртай. Эрдэнэшишээ далайн давс болон кокосны тосоор амтлаад ажил дээрээ байнга иднэ. Харин гэртээ бол шинэхэн ногооны зууш л хийж иддэг дээ.

Сэтгүүлч: Тэгвэл өглөөний цайндаа юу идэх дуртай вэ?
Жессика: Би өглөөний цайндаа шарсан талх, авакода жимс болон чанасан өндөг идэх дуртай.

Сэтгүүлч: Дасгал сургуулилтаа хэрхэн хийдэг вэ?
Жессика: Найзуудтайгаа эсвэл олон хүмүүстэй хичээллэх нь надад сайхан санагддаг. Учир нь тэд надад дасгал хийх эрч хүч , урам зоригийг бэлэглэдэг юм. Ихэвчлэн хүч нилээн шаардахуйц дасгалууд хийдэг. Харин нэг дасгалаа олон давтаж хийх нь надад таалагддаггүй. Мөн би иогоор хичээллэх дуртай. Ингэснээр галбираа хадгалаад зогсохгүй, тайвширч, сэтгэлийн амгаланг мэдэрдэг юм.


Сэтгүүлч: Дасгал хийх үедээ ямар дуу сонсох дуртай вэ?
Жессика: Голчлон Дрэйк (Drake), Жэй-Зи (Jay-Z), Канье Вест (Kanye West) нарын болон шинэ уран бүтээлчдийн дууг сонсдог. Хип хоп, рэп, поп чиглэлийн дуунууд цоглог хэмнэлтэй учир дасгал хийхэд их тохиромжтой санагддаг.

Сэтгүүлч: Ямар дасгал хийх дургүй вэ?
Жессика: Би суулт болон ямар нэгэн үсэрч харайх дасгал хийх үнэхээр дургүй. Яг л үхэх гэж байгаа мэт санагдаад байдаг юм (инээв). Мөн гүйх тийм ч дуртай биш.

Сэтгүүлч: Таныг хамгийн сүүлд хэн инээлгэсэн бэ?
Жессика: Миний 4 настай охин. Тэр хүн рүү нүдээрээ жоготой гэгч нь ирмэх зуршилтай. Хөөрхөн, жижигхэн нүдээ эргэлдүүлж ирээд л, хайр хүрэм шүү. Нэг удаа, найз маань хуримандаа биднийг урьсан юм. Гэтэл охин маань сүйт бүсгүйг хараад ирмэж гарсан. Бүр нилээн удаан шүү. Тэнд байсан бүх хүмүүс инээцгээж байсан.

Сэтгүүлч: Та уншигчдад хэрхэн эрүүл зөв амьдрах талаар багахан зөвлөгөө өгөөч?

Жессика: Ер нь бол ус хамгийн чухал болооод хэрэгтэй зүйл. Бүх зүйлсийн тэжээгч ундарга болсон усыг та өдөр тутамдаа ихээр хэрэглэж байгаарай. Энэ нь таныг усалж, цаг өнгөрөх тутам сайхан бие, царайнд хөтлөх болно. Мөн хоолны дэглэм барихдаа шинэхэн хүнсний ногоонууд хэрэглэж байгаарай. Ямар нэгэн чихэр, сахарын төрлийн зүйлс огт хэрэггүй.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ

Бодисын солилцоо хурдасгах 10 хүнс

Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Salon.mn хариуцлага хүлээхгүй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.