Таныг загварлаг дэгжин харагдуулах 7 өнгө

Хавар намрын улирал эмэгтэйчүүд бидний хувьд жинхэнэ загварын улирал …Өнөөгийн загварын чиг хандлага нь шинэ бүтээгдэхүүнүүдээ дагаад маш хурдан өөрчлөгдөж байна. Харин бид танд 2017 оны намрын хамгийн загварлаг өнгийг сонгоход тань туслах болно.

Гүн, хөх ногоон

Гүн, хөх ногоон нь оюу маргад эрдэнийн өнгө юм. 2016 онд энэ өнгө нь үнэтэй, тансаг байдлыг илтгэх ба ямар ч төрлийн хувцасан дээр зохих бөгөөд та энэ өнгийн бүс даавуугаар намар, өвлийн гол гангараагаа бэлтгээрэй.

Сувдан ягаан

Цайвар ягаан өнгө нь хамгийн эмэгтэйлэгийн биелэл юм. Цагаан, хүрэн, хар, хар ногоон өнгүүдтэй хослуулах нь хамгийн төгс сонголт болно. Энэ өнгийн хувцас сонговол та дэгжин, онцгой нэгэн болж өөрчлөгдөнө.

Гүн цэнхэр

Хар үстэй боровтор арьстай бүсгүйчүүдэд илүү тохиромжтой ба 2016 оны  загварын чиг хандлагад уг өнгийг язгууртны гэж тодотгосон байна. Ийм өнгийн цув болон нэхий дээлийг сонговол та хэзээ ч харамсахгүйгээр, өөртөө итгэлтэй алхах болно. Цагаан, хар өнгүүдтэй хамгийн сайн хослоно.

Улаан хүрэн

Улаан дарс мэт энэ гайхалтай өнгийг олон хүн дуртай өнгөө болгосон байдаг. Мөн энэхүү өнгийг хүрэн бор гэх нь ч бий. Улаан хүрэн өнгө нь өндөр албан тушаалыг илтгэх ба мөн энэ өнгийн хувцасаар романтик өдөр ч гоёж болох юм. Найз залуу тань лав тэр өдрийн энэ хувцасны өнгийг хэзээ ч амртахгүй байх вий..

Бүх төрлийн улбар шар

Хув чулуу мэт улбар шар өнгө нь хар, цагаан аль ч өнгөтэй хослуулах боломжтой ба та энэ намар уг өнгийг сонговол хэнээс ч илүү содон, гайхалтай харагдах болно. Энэ намар, өвлийн хамгийн эрч хүчтэй өнгөөр тодорхойлогдож байгаа.

Нил ягаан өнгө

Нил ягаан өнгө энэ жилээс аажмаар загварын салбарын ар талруу шилжиж байгаа ч гэсэн бүрэн орхигдоогүй байна. Энэ өнгийг бусад тренди өнгүүдтэй хавсран (жишээ нь хар цэнхэр) нэгтгэх, эсвэл ягаан өнгийн дагалдах хэрэгсэл (гар цүнх, ороолт, малгай) -ээр сонгох нь шилдэг санаа болно.

Royal хөх өнгө

Энэ улиралд загварын чиг хандлагад Royal хөх өнгө тэргүүн байрыг эзэлж байна. Ийм өнгийн хүрэмтэй эмэгтэйг эргэн харахгүй байхын аргагүй ба учир нь хөх цэнхэр өнгө нь бага зэрэг ёжтой, ая анхаарлыг татах хүчтэй байдаг. Олны анхаарлыг татах, өөрийгөө хүчтэйгээр мэдрүүлэхэд тань энэ өнгө туслах болно.

 

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ

Бодисын солилцоо хурдасгах 10 хүнс

Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Salon.mn хариуцлага хүлээхгүй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.