Индүү ашиглахгүйгээр хувцасныхаа үрчгэрийг арилгах 9 арга

Хувцас индүүдэх бол уйтгартай, цаг их шаарддаг ажил гэдэгтэй эмэгтэй хүн бүр санал нийлэх байх. Заримдаа яарч сандарсан үед хувцсаа индүүдэлгүй өмсөх үе маш олон тохиолддог шүү дээ. Үүнийг шийдэж чадах хялбар аргууд.

Үсний индүү

Индүү байхгүй үед, үсний индүүг ашиглан хувцсаа хормын дотор үрчгэрийг нь арилгаж болдог. Энэ нь авсаархан хялбархан учир хээрийн замд ч таны эрхэм анд нөхөр болдог юм.

Ус+Цагаан цуу

1:3 хэмжээ бүхий ус цагаан цууны холимогийг шүршигч саванд хийж, үрчгэртэй хэсэг рүү цацаж өгөөд, өлгүүрэнд өлгөөрэй.

Усны уур

Индүү байхгүй үед, халуун усны ууранд цамцаа хавьж, үрчгэрийг арилгаж болох юм. Ойролцоогоор 20 см зайтай ууранд байлгах хэрэгтэйг санах нь зүйтэй.

Үсний сэнс

Халуун сэнсээр хувцасны үрчгэрийг хялбархан гаргаж болдог. Энэ нь таныг хүндхэн байдлаас хялбар гаргах учиртай.

Ванны халуун уур

Халуун усанд орсны дараа, шүршүүрийн халуун ууранд хувцсаа өлгөвөл үрчгэр нь арилж, толигор болдог байна.

Нойтон алчуур

Хувцсаа тэгш гадаргуу дээр тавьж, дээр нь чийгтэй алчуурыг дэвсэж өгөөд гараараа сайтар үрж, дарах хэрэгтэй. Ийнхүү хэсэг хугацааны дараа алчуураа авахад хувцас үрчлээсгүй болдог аж.

Угаалгын машин

Угаалгын машины хатаах горимд хувцсыг хийж 15 минут орчим болгосны дараа хувцсыг авахад үрчгэр нь багассан байдаг.

Халуун усны уур

Гал дээр буцалж байгаа халуун ууранд цамцаа өлгөж өгснөөр хувцасны үрчгэр арилж, яг л индүүдсэн мэт болдог.

Мөс

Угаалгын машинаа хатаах горим дээр нь тавьж, 5-аас ихгүй тооны үрчгэр хувцсыг хийнэ. Үүнийхээ дараа 2-3 ширхэг дөрвөлжин мөсийг хийж, 10 минутын дараа гаргах хэрэгтэй. Таны хувцаснууд хормын дотор үрчгэргүй болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

САНАЛ БОЛГОХ

Бодисын солилцоо хурдасгах 10 хүнс

Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Salon.mn хариуцлага хүлээхгүй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.